Баригдаж буй барилгуудыг шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Баригдаж буй барилгуудыг шалгаж эхэллээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлийн хэмжээнд баригдаж байгаа барилга, өргөх байгууламжийн чанар, техник ашиглалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг өчигдрөөс шалгаж эхэлсэн байна. НИТХ, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийн дагуу МХЕГ-аас ийн явуулж буй шалгалт энэ сарын 19-нд дуусах аж. Сүүлийн өдрүүдэд барилга дээр ажиллаж байгаад бэртэх, осолдох тохиолдол цөөнгүй гарч байгаа. Тиймээс улсын байцаагч нар барилга байгууламжийн болон өргөх механизмийн техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналт, нийгмийн хамгаалал зэрэг бүхий л чиглэлээр шалгах юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж