Федерер, Азаренка нар чансааг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Федерер, Азаренка нар чансааг тэргүүлж байна

Мэргэжлийн теннисчдийн холбоо (ATP), эмэгтэй теннисчдийн холбоо (WTA) ээлжит чансаагаа өчигдөр (09.12) гаргасан байна. Эрэгтэйчүүдийн чансааг “Америкийн нээлттэй тэмцээн”-ий хагас шигшээд шалгараагүй ч Швейцарийн Рожер Федерер чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол, “US OPEN”-ийг өвдөгний бэртлийн улмаас өнжсөн Испаний Рафаэль Надаль гурваас дөрөв рүү ухарчээ. Харин Их Британи теннисчдийн”Их дуулга”-д түрүүлээгүй байсан 76 жилийн хар цувралыг зогсоож “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, анхны цомоо хүртсэн Энди Мюррей дөрвөөс гурав руу, Чехийн Томаш Бердых долоогоос зургаа руу орж ирсэн бол Францын Жо-Вильфред Цонга зургаагаас долоо руу ухарчээ.

Харин эмэгтэйчүүдийн хувьд Беларусын Виктория Азаренка тэргүүлэгчийн байр сууриа хадгалж байгаа бол ОХУ-ын Мария Шарапова гурваас хоёр руу, Италийн тэргүүн теннисчин Сара Эррина арваас долоо руу дэвшжээ. Харин австралийн Саманта Стосур (7-9), Данийн Каролина Возняцки (9-11), ОХУ-ын Мария Кириленко (12-14) нарын чансаа буурсан байна.

Ингээд топ арван теннисчдийг танилцуулья

ЭРЭГТЭЙ:
1. (1). Рожер Федерер (Швейцарь) – 11805 
2. (2). Новак Жокович (Серб) – 10470
3. (4). Энди Муррей (Их Британи) – 8570 
4. (3). Рафаэль Надаль (Испани) – 7515
5. (5). Давид Феррер (Испани) – 5915
6. (7). Томаш Бердых (Чех) – 4830
7. (6). Жо-Вильфрид Цонга (Франц) – 4520
8. (8). Хуан Мартин дель Потро (Аргентин) – 3890
9. (9). Янко Типсаревич (Серб) – 3285
10. (10). Жон Изнер (АНУ) – 2610
***
16. (18)  Кей Нишикори (Япон) – 1870
29. (29). Михаил Южный (ОХУ) – 1290
48. (47) Николай Давыденко (ОХУ) – 875


 
ЭМЭГТЭЙ:

1. (1) Виктория Азаренка (Беларус)- 10265
2. (3) Мария Шарапова (ОХУ) -8435 
3. (2) Агнешка Радваньска (Польш) – 8295
4. (4) Серена Уильямс (АНУ) – 7900  
5. (5) Петро Квитова (Чех)– 6690
6. (7) Анжелья Кербер (Герман) – 5085
7. (10) Сара Эррина (Итали) – 4755
8. (8) Ли На (Хятад) – 4520
9. (7) Саманта Стосур (Австрали) – 4200
10. (11) Марион Бартоли (Франц) – 3800
11. (10) Каролина Возняцки (Дани) – 3440

12. (13) Анна Иванович (Серб) – 3200
14. (12) Мария Кириленко (ОХУ)-2935
18. (22) Надия Петрова (ОХУ) 2005
25. (27) Елана Янкович (Серб) 1681
41. (46) Винус Уильямс (АНУ) 1370

(Хаалтанд өмнөх чансааг бичив.)

Дашрамд дуулгахад ATP, WTA-ийн ээлжит цуврал тэмцээнүүд азийи орнуудад шилжиж байна.

WTA ээлжит цуврал тэмцээн:

09.17-09.23 "Hansol Korea Open" тэмцээн, энэ жилийн шагналын сан 222 мянган ам.долларт багтаж байгаа аж.

09.23-09.30  Токиогийн нээлттэй тэмцээн, шагналын сан хоёр сая 168 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Польшийн Агнешка Радваньска (3) түрүүлж байжээ.

09.29-10.07 Бээжингийн нээлттэй тэмцээн, дөрвөн сая 828 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Польшийн Агнешка Радваньска (3) шалгарч байжээ.

10.15-10.21 Москвагийн нээлттэй тэмцээн, шагналын сан 740 мянган ам.долларт багтаж байгаа аж.


ATP ээлжит цуврал тэмцээн:

09.24-09.30 Тайландын нээлттэй тэмцээн, нийт шагналын сан 551 мянган ам.долларт багтаж байгаа аж. Өнгөрсөн жил Их Британы Энди Мюррей түрүүлж байжээ.

09.24-09.30 Малайзын нээлттэй тэмцээн, нийт шагналын сан 850 мянган ам.долларт багтаж байна.

09.29-10.07 "China Open", нийт шагналын сан 2 сая ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Чехийн Томаш Бердых шалгарч байжээ.

10.01-10.07 "Japan Open", нийт шагналын сан нэг сая ам.долларт багтж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн аваргаар Их Британы Энди Мюррей шалгарч байжээ.

10.08-10.14 "Shanghai roles masters" тэмцээн, нийт шагналын сан гурван сая 240 мянган ам.долларт багтаж байгаа бөгөөд өнгөрсөн жил Их Британы Энди Мюррей түрүүлж байжээ.

10.15-10.21 "Kremlin Cup", энэ жилийн шагналын сан 725 мянган ам.долларт багтаж байгаа аж.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж