Хувийн эмнэлэгт давхар ажилладаг эмч нарыг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Хувийн эмнэлэгт давхар ажилладаг эмч нарыг шалгана

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг сувиллын ажлыг энэ сарын 12-19-ны хооронд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгах юм байна. Улсын байцаагчид эмнэлэг, сувиллууд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд заасан чиглэл, бүтэц, стандартын дагуу ажиллаж байгаа эсэхийг хянах аж. Түүнчлэн улсын эмнэлгүүдэд ажилладаг эмч, мэргэжилтнүүдийн хувийн эмнэлэгт давхар ажиллаж буйд судалгаа хийж, дүгнэлт гаргах юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж