“Ливийн арслангийн” үхлийг батлав

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

“Ливийн арслангийн” үхлийг батлав

Олон улсын террорист сүлжээ "Аль-Каида"-ийн удирдагч Айман аль-Завахири энэ байгууллагын “хоёр дахь том удирдагч Абу Яхья аль-Либийг устгасныг батлан хэлсэн байна гэж аль-Завахирийн видео бичлэгээс иш татан Reuters мэдээлжээ.

"Бүх мусульманы нийгэмлэг ба можехадуудад Ливийн арслан, шейх Хасан Мохаммед Каидагийн шаналан тарчлан амиа өгснийг дуулгае” хэмээн аль-Завахири мэдэгджээ.

Аль-Либийн үхлийн талаар анхны мэдээ зургадугаар сард гарч ирсэн байлаа. “Аль-Кайдагийн” хоёр дахь том удирдагчийг устгасан тухай Вашингтон зургадугаар сарын 5-нд албан ёсоор мэдээлсэн юм. Түүнийг Америкийн нисгэгчгүй онгоц Пакистаны хойд нутагт устгасан байв. Дараагийн өдрүүдэд нь  "Аль-Каида" аль-Либийн видео бичлэгийг тарааж эхэлсэн юм. Гэхдээ бичлэг нь үнэнд ойр гэсэн баталгаагүй байв. Аль-Либи нь Америкийн мэдээгээр Пакистаны “Аль-Каидагийн” ажиллагааг хариуцаж байснаас гадна дэлхийн олон оронд тус сүлжээний холбоог гартаа атгаж байжээ. Ийнхүү Осама бин Ладенийг устгасан "Жеронимо" ажиллагааны дараах америкчуудын террористуудтай хийсэн тэмцлийн том амжилт нь аль-Либийг устгасан хэрэг болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж