Архангайчууд алдарт тамирчдаа шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Архангайчууд алдарт тамирчдаа шагналаа

Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас өөрийн нутгаас гаралтай алдарт тамчирдыг шагнасан байна. Үүнд Лондонгийн олимпийн мөнгөн медаль эх орондоо авчирсан боксчин гавьяат тамирчин Н.Төгсцогт, чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн С.Батцэцэг нарыг тус аймгийн энэ жилийн спортын алдартнаар тодруулсан байна. Тэдэнд тус аймгийн  Засаг даргын хүндэт жуух бичиг олгосноос гадна тус бүр 10 сая төгрөгөөр шагнажээ. Мөн энэ жилийн Үндэсний баяр наадамд үзүүрлэсэн улсын гарьд Д.Рагчаад 10 сая төгрөг, шинээр начин цол хүртсэн Р.Пүрэвдагвад таван сая төгрөг тус тус шагнасан байна. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Батцэнгэл сумынх, С.Батцэцэг Хашаат сумынх бол Д.Рагчаа, Р.Пүрэвдагва нар Булган сумын уугуул ажээ.

Б.Дэжид
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж