Нийслэлийн удирдлагууд номын дуу сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.09.13-нд нийтлэгдсэн

Нийслэлийн удирдлагууд номын дуу сонслоо

АНУ-ын олон улсын хөгжлийн хөтөлбөрийн бизнес санаачлгийг дэмжих төслийн богино хугацааны зөвлөх Алекси Алексишвили нийслэлийн удирдлагуудад танилцуулга хийлээ. Тэрбээр Гүрж улсын Сангийн сайдаар ажиллаж байжээ. Түүнийг уг албан тушаалыг хашиж байхад тус улс авлигаас ангид болсон аж. Гүрж улс дөрвөн сая хүнтэй газар нутгийн хувьд манайхаас дөрөв дахин бага. 2010 онд бизнес эрхлэх нөхцлийн талаар Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар тус улс 110-рт орж байжээ. Шинэчлэсэн Засгийн газрын шинэчлэлийг хэрэгжүүлэх суурь таван бодлогыг гаргаж хэрэгжүүлсний үр дүнд 2012 10-рт орж үзүүлэлт дээшээ явсан байна. Алекси Алексишвилийн танилцуулагын гол цөм нь Тбилис хотод тодорхой хугацаанд эмх замбараагүй, зөвшөөрөлгүй баригдсан барилгыг  цэгцлэхэд явуулсан бодлогын талаар байв.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж