О.Содбилэг Дэлхийн ЭЗ-ийн форумд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

О.Содбилэг Дэлхийн ЭЗ-ийн форумд оролцож байна

МАН-аас сонгогдсон УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэг Монгол Улсаа төлөөлж Дэлхийн Эдийн Засгийн Форумд оролцож байна. Тианжин хотод есдүгээр сарын 11-13-ныг хүртэл үргэлжлэх  энэхүү зуны Давос хэмээн нэрлэгдэж заншсан чуулга уулзалтанд олон орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар оролцдог бөгөөд  дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төрч, бизнесмен, иргэний нийгмийн болон бусад олон салбарын төлөөллүүд өнөөдөр дэлхий даяар тулгарч байгаа чухал асуудлууд дээр санал бодлоо солилцдог юм.

Монгол улс  дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед дэлхийн чиг хандлагыг тодорхойлох нөлөө бүхий хэлэлцүүлгүүдэд манай улсаас идэвхитэй оролцож санал бодлоо илэрхийлж, аливаа асуудалд өөрийн байр сууринаас хандах нь чухал болохыг О.Содбилэг гишүүн хэвлэлийхэнд мэдээллээ.  

Т.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж