Клинтон уучлал гуйсан мэдэгдэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Клинтон уучлал гуйсан мэдэгдэл хийжээ

АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх кино нь дэлхий дахины лалын шашинтнуудын уур бухимдлыг төрүүлэн, ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад буй билээ. Харин сүүлийн үед энэхүү байдал хурцдан уг кинотой холбоотойгоор Ливи дэхь АНУ-ын Элчин сайд амиа алдсаны дараа АНУ-ын  Төрийн Нарийн Бичгийн дарга Хиллари Клинтон уг киног буруушаан, хүлцэл өчсөн мэдэгдэл хийсэн байна.  Тэрбээр киног бүтээгчдийн өмнөөс нийт лалын шашинтнуудаас уучлал гуйсан бөгөөд уг кино нь АНУ-ын Загийн газартай ямар ч холбоогүй гэдгийг тодотгожээ. Мөн тэрбээр энэхүү киноны улмаас АНУ-ын тус улсуудтай харилцах харилцаанд сэв сууж, хүний амь үрэгдсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн “Innocence of Muslims" хэмээх кино нь өнгөрсөн долдугаар сард “Youtube” сайтад тавигдсан бөгөөд үүний дараа Египет болон Ливи зэрэг орнуудад уг киног эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал болсон билээ. Тэд энэхүү кино нь  лалын номлогч Мухаммедийг хэт доромжилж, лалын шашныг дорд үзсэн хэмээн үзэж, АНУ-ын төрийн далбааг шатаан, тэднээс уучлал гуйхыг тус улсаас шаардсан билээ. Харин уржигдар дээрх кинотой холбоотойгоор  Ливид суух АНУ-ын Элчин сайдын яаманд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, Элчин сайд Кристопер Стевенсийн амийг хөнөөн, хэдэн хүнийг шархдуулсан хэрэг гарсан юм. Мөн өчигдөр Иракийн Нажаф, Карбала мужууд болон Мадинат-эс-Садр хотод дээрх киног эсэргүүцэн олон зуун хүн оролцсон, эсэргүүцлийн жагсаал болжээ. Тэд АНУ-ын төрийн далбааг шатааж, гишиглэн уур бухимдалаа илэрхийлэн, лалын шашинт болон Арабын орнуудаас АНУ-ын Элчин сайдын яамыг хаахыг шаардсан байна.

АНУ-ын уран бүтээлчдийн хийсэн "Innocence of Muslims" хэмээх кино нь дэлхий дахины нэг тэрбум гаруй лалын шашинтнуудын уур бухимдалыг төрүүлсэн бөгөөд АНУ-ын эсрэг эсэргүүцлийг дэвэргээд байгаа юм.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж