Орон нутгийн сонгуулийн хуулийг байнгын хороонд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.09.14-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сонгуулийн хуулийг байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Ингээд дээрх хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаан 18.00 цагт өндөрлөх ёстой ч хэлэлцэх асуудал дуусаагүй байгаа тул цаг сунган хуралдаж буй юм. Энэ хүрээнд одоо гишүүд Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр УИХ-ын даргад хандан гишүүдийн ирцийг хангах талд анхаарахгүй бол чуулганы танхимд ердөө 17 гишүүн байгаа тухай мэдэгдлээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж