Топуудын тоогүй хөгшрөлт

Хуучирсан мэдээ: 2012.09.17-нд нийтлэгдсэн

Топуудын тоогүй хөгшрөлт

Ухаантай эмэгтэй хүн нас явах тусам үзэсгэлэн гоо нэмдэг гэж үг бий. Үнэн бололтой юм. Залуу насны гоо үзэсгэлэн, нуруу туруугаараа нэгэн цагт загварын тайзыг чимж явсан энэ хоёр бүсгүйг харахад цаг хугацаа гэгч өршөөлгүй эд арай л дэндүүлээ юу гэлтэй. Азийн топ модель хэмээх өргөмжлөлийг тэртээ 90-ээд оны сүүлээр авч, шуугиулж явсан нь Д.Болормаагийн залуу нас. Тэр үед Э.Одгэрэл сураг ч үгүй байлаа гэхэд хилсдэхгүй. Залуу халуун насандаа ханилж суусан хүүгийнхээ ааваас салснаас хойш загвар өмсөгч, Унгарын эрлийз Баярсайхан гэгч залуутай хэсэг романсдаж, ханилж суух дээрээ тулаад салсанаас бусдаар хамтын амьдралд төдий гүнзгий ороогүй тэрээр өдгөө 40 настай. Э.Одгэрэлээс 6 насаар дүү гэсэн үг. Шиншилагийн улаан фен тэрээр Fashion телевизийн нээлтэнд ирэхдээ ягаан өнгийн хиймэл шиншила нөмрөгөө бас л мартсангүй. Хажууд нь яваа нь мөн л загвар өмсөгч Шүрэнчимэг. Монголын хамгийн анхны нүцгэлсэн загвар өмсөгч гэдгээрээ алдартай. 2000-аад оны эхээр энэ бүсгүйн эхээс төрсөн биеэрээ сийхсэн сагсанд сууж авахуулсан зураг дуулиан тарьж байв.

Уг төслийг зохион байгуулж, тийн зургийг нь авсан эрчүүд бид Монголын түүхэнд анх удаагаа загвар өмсөгч бүсгүйн нүцгэн зургийг авлаа хэмээн сенсаацилж, араас нь манай урлагийн бүсгүйчүүд бүгд шахуу тийм позоор патиараа татуулж, хувийн архивтаа хадгалсан байдаг. Ийм л дуулиантай байсан бүсгүй өдгөө гуч гаруйхан настай Шүрэнчимэг хэмээх энэ бүсгүй. Загварын тайзнаасаа нэг хэсэг алга болсон тэрээр гадаадад олон жил амьдарч, нөхөр, 3 хүүхэдтэй болсноо өнгөрсөн жид зарласан. Мөн эргэн загварын тайзнаа гарч, болоогүй гуч хүрч, гурван хүүхэдтэй болсон ч дахин нүцгэлэхэд бэлэн хэмээн цочир мэдэгдэл хийсэн нь саяхных. Үргэлж олны нүдэнд ил байдаг урлагийнхан, гоо үзэсгэлэн, гадаад төрхөөрөө зэвсэг хийж, мөнгө олдог загвар өмсөгчид ажлын гол хэрэгсэл гоо үзэсгэлэндээ ингэж хайхрамжгүй хандаад байвал үнэ цэнэ нь улам л буурна гэсэн үг.

Сэтгүүлчийн зэсвэг нь үзэг бол загвар өмсөгчийн зэвсэг нь гадаад төрх, зөв порпорц, загвар өмсөгчийн техник.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж