Хараа голын эрэг орчмыг цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Хараа голын эрэг орчмыг цэвэрлэлээ

Дархан-Уул аймагт “Байгаль хамгаалах намрын сарын аян” үргэлжилж байна. Уг аянд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “ДДЦС” ТӨХК-ийн хамт олон нэгдлээ. Тэд Хараа голын эрэг дагуух  9 км газрын хогийг цэвэрлэсэн юм. Цэвэрлэгээнд тус байгууллагын нийт 300 гаруй ажилтан оролцлоо. Голын эрэг орчмыг цэвэрлэхээс гадна цуглуулсан хогоо хогийн цэгт хүргэх ажлыг ч компанийн зүгээс хариуцан зохион байгуулжээ. Дарханчууд бидний ундны усыг хангаж байдаг Хараа гол минь иргэдийн байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар сэтгэлгээ төлөвшөөгүйгээс үүдэлтэй буруу үйл ажиллагаанаас шалтгаалан жилээс жилд жижгэрч, хог хаягдлаар дүүрч бохирдсоор л байгаа нь дээрхи цэвэрлэгээний үеэр анзаарагдаж байв. Цэвэрлэгээний үеэр цуглуулсан хог хаягдлын ихэнхийг архи пивоны шил, лааз эзэлж байв. Ууттай архиа машинд ачаад ирсэн шигээ уусан архиныхаа шилээ ууталж аваад явж байхыг цэвэрлэгээнд оролцогчид Дарханчууддаа санууллаа.

                                                                        Х.Соёлоо  /  Дархан-Уул  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж