Олимпийн аваргын наадамд Ц.Содномдорж өнгөлжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.19-нд нийтлэгдсэн

Олимпийн аваргын наадамд Ц.Содномдорж өнгөлжээ

Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт, аймгийн арслан Найдангийн Түвшинбаярт зориулсан баяр наадам өнгөрөгч баасан гаригт төрсөн нутагт нь боллоо. Хүндэтгэлийн баяр наадмаар их нас, соёолон, даага насны хурдан хүлгүүд шандас сорьж, хүчит 128 бөхийн барилдаан болжээ. Бөхийн барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ, “Монос” группийн бөх, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, “Алтай констракшн” компанийн бөх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн байна. Их шөвгийн дөрөвт Увс аймгийн Сагил сумын харьяат, улсын харцага А.Бямбажав, Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат нар шалгарчээ.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж