Нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо эхэллээ

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их, дунд, бага багтаамжийн автобус, таксийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоо өнөөдрөөс эхэлж байна. Ирэх арваннэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжлэх намрын ээлжит үзлэг, оношилгоонд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээврийн хэрэгслийн тооноосоо хамааран өдөр бүр 1-4 хэрэгслийг хамруулах гэнэ. Дээрх хугацаанд үзлэг, оношилгоонд ороогүй буюу ороод тэнцээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахгүй байх хүртэл арга хэмжээг авах юм байна. Түүнчлэн нийтийн тээврийн газрын мэдээллийн сан дахь тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношилгоонд бүрэн хамруулахдаа техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,шаардлагыг бүрэн хангасан байх ёстой ажээ.

Б.АРВИЖИХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж