Богд ууланд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Богд ууланд шалгалт хийжээ

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалт, хамгаалалтын бүсэд хяналт хамгаалалтын горим дэглэм, байгаль орчны хуулийн хэрэгжилтийг шалгах, мөн намрын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хамгаалалтын захиргаанаас явуулын эргүүл болон гүний шалгалтыг гурван удаа зохион байгуулсан байна. Шалгалтын явцад дархан цаазат газрын Нүхт, Манзушир, Айргийн ам зэрэг газраас 55 хүнийг хамгаалалтын бүсээс гаргаж, хууль бусаар бэлтгэсэн 100 кг гаруй самар, самар цайруулагч машин болон шигшигч хэрэгслүүдийг нь хураажээ. Мөн тарвага агнахаар явж байсан Төв аймгийн харьяат хоёр иргэнийг саатуулан шалгаж, “Тоз-8” калибрь буу, хавх зэргийг хураан авсан байна. Үүнээс гадна Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас Хан-Уул дүүргийн газрын алба, Цагдаагийн хэлтэстэй хамтран дархан газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Арцатын аманд зөвшөөрөлгүй буусан есөн айлын хашааг албадан буулгаж, журмын хашаанд тавьсан талаар албаны хүн мэдээлсэн байна. 

Э.САРАА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж