Юу хүсч байгаагаа яаж мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.20-нд нийтлэгдсэн

Юу хүсч байгаагаа яаж мэдэх вэ?

“Би яг юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй байна, би юу хийхээ мэдэхгүй байна.”

Хэрвээ эдгээр үгнүүд танд танил сонсогдож байгаа бол энэхүү нийтлэл танд туслана гэдэгт итгэлтэй байна.

Юу хүсч байгаагаа тодорхой мэдэж, түүнийгээ хийснээр амжилтанд хүрдэг
гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч хүссэн зүйлээ хийх гэхээр тэр хүсээд
байгаа зүйл маань яг ЮУ ВЭ гэдэг дээр гацдаг тохиолдол бий.

Та үнэхээр юу хүсч байна мөн юунд дуртайгаа мэдэхгүй байна гэж үү?

“Зүрх сэтгэлийн тань гүнд таны хариулт бий; Та өөрийгөө хэн бэ, юу хүсч байна гэдгийг мэдэж байгаа.” – Lao Tzu

Тэгэхээр бид бүгд зүрх сэтгэлийнхээ гүнд яг юу хүсч байгаагаа сайн
мэдэж байгаа. Харин би юу хүсч байгаагаа, юу хийхээ мэдэхгүй байна
гэдгээр өөрсдийгөө хуурдаг гэж болно. Магадгүй та “Үгүй ээ би өөрийгөө
хуураагүй ээ. Би үнэхээр мэдэхгүй байна” гэж бодож байж болно. Яагаад
гэдгийг одоо тайлбарлая.

1-рт: Хүссэн зүйлээ барьж аваад хийхээсээ айдаг.
Яагаад гэвэл “Чадах болов уу?  Чадахгүй бол бусад юу гэх бол? Бусад
үгүйсгэж, шүүмжилбэл яанаа?  Өөрийгөө тэнэг байдалд оруулбал
яанаа? Амжилтанд хүрэх болов уу? Уналтанд орвол яанаа? гэдгээс айдаг.

Тэгэхээр энэ айдсуудаас өөрийгөө хамгаалахын тулд “мэдэхгүй” гэдэг
хариултыг сонгодог. Ийм айдастай нүүр учирснаас, айдас багатай, эрсдэл
багатайгаар нь “мэдэхгүй” гэдэг хариулт нь илүү амархан, зовлон багатай
юм шиг  санагддаг учраас “мэдэхгүй” гэдэг ШАЛТАГ тавьдаг.

Энэ шалтгаас гарахын тулд айдастайгаа нүүр учирч, айдас ихтэй замыг сонгох нь зүйтэй.

2-рт: Урьд нь ямар нэгэн байдлаар хүссэн зүйлээ хийж
байсан боловч саад бэрхшээлийн улмаас тууштай байж чадаагүй учраас бууж
өгсөн. Тиймээс дахин барьж авахаас эмээгээд “мэдэхгүй” гэдэг шалтаг
тавьдаг.

Энэ шалтгийг устгахын тулд бэрхшээлүүдтэйгээ нүүр учирч, бэрхшээлээ боломж болгон хувиргах нь зүйтэй.

3-рт: Өөрөө өөртөө итгэлгүй байдлаас болж хүссэн зүйлээ хийж чадахгүй “мэдэхгүй” гэдэг шалтаг тавьдаг.

Өөрийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд оюун ухаанаа дасгалжуулж, АМЖИЛТЫН ТАРНИ-ийг хэрэглэх мөн үйлдэл хийж эхлэх хэрэгтэй.

“Мэдэхгүй гэдэг нь мянган үгийн таглаа.”

Бид “мэдэхгүй” гэдгээр өөрсдийн амыг таглаж, улмаар түүндээ итгэж, өөртөө хариултыг өгөх боломжийг гаргадаггүй гэсэн үг.

Бид юун дээр анхаарлаа төвлөрүүлнэ, тэр төвлөрүүлж байгаа зүйл үнэн ч
бай худлаа ч бай тухайн хувь хүндээ бодит болдог гэдэг тал дээр би урьд
нь нийтлэл бичсэн байгаа.  Сонирхвол энд дарж үншина уу.

Тиймээс юу хүсч байгаагаа мэдэхийн тулд, түүнийгээ олж авахын тулд

1. Өөртөө ҮНЭНЧ байх

2. Түүнийхээ араас явах ба тууштай ҮЙЛДЭЛ хийж эхлэх нь зүйтэй.

Эцэст нь хэлэхэд юу хүсч байгаагаа тодорхой болгохын тулд юуны
түрүүнд өөрийн оюун ухааныг маш сайн төвлөрүүлж, хурцлах нь чухал. Үүний
тулд ганцаардал цаг, бодох цаг, биеийн тамираар хичээллэх цаг, мөн
амжилтын тарнийг хэрэглэх цагийг өөртөө байнга гаргах хэрэгтэй.

Өнөөдрөөс эхлээд юу хүсч байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэхийг
танд санал болгож байна. Мэдээж нэг хоногийн дотор үр дүн гарахгүй ч,
хэсэг хугацааны дараа хариултыг өөрөөсөө гарцаагүй олно.

Энэ талаар та юу хийсэн бэ гэдгийг танаас сонсох хүсэлтэй байгаа тул доор ⬇⬇⬇сэтгэгдлээ үлдээгээрэй.

Мөн өөрийнхөө гайхамшгийг хэрхэн танин мэдэх вэ гэдгийг цааш нь унших хүсэлтэй бол энд бас энд дарж уншина уу!

Үзэж, уншиж байгаа танд маш их баярлалаа!

ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр

Эх сурвалж: http://www.ukatumur.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж