Олон улсын төслийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.09.21-нд нийтлэгдсэн

Олон улсын төслийн нээлт боллоо

Архангай аймагт өчигдөр АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлагийн Архангай аймагт хэрэгжүүлэх “Орон нутгийн хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” төслийн нээлт боллоо. Уг төслийг 15 аймгийн 60 суманд энэ оны долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа ажээ. Төсөлд Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өлзийт сумд шалгарсан байна. Төслийн зорилго нь орон нутагт хуулийн хэрэгжилтийг сайжруулах замаар ардчилсан засаглалыг бэхжүүлэн орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршиж байгаа аж. Мөн мэдлэг, үйл хэрэг гэсэн үндсэн хоёр зорилтыг дэвшүүлсэн байна. Архангай аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Ё.Баатарбилэг, “Мерси Кор-Монгол” ОУБ-ын төвийн бүсийн зохицуулагч Б.Одсүрэн болон дээрх төсөлд хамрагдсан дөрвөн сумын удирдлагууд төслийг хамтран хэрэгжүүлэх  тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Л.БУЛГАН (АРХАНГАЙ)
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж