Шилдэг теннисчид “Japan Open”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Шилдэг теннисчид “Japan Open”-д оролцоно

WTA-н ангилалд
багтаж буй “
Toray Pan Pacific open тэмцээн Япон улсын Токио хотноо есдүгээр сарын 23-нд эхлэх
билээ.
1984 оноос эхлэн
зохиогдож буй тус тэмцээний энэ жилийн шагналын сан 2.1 сая ам.долларт багтаж
байна. Түрүүлсэн теннисчин 385 мянган ам.доллар хүртэж, чансааны 900 оноог халааслах аж.

Оны сүүлийн “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” тэмцээнээс
хойш зохиогдож буй томоохон тэмцээний нэг болох тус тэмцээнд
WTA-н топ арван теннисчний ес нь оролцох юм байна. Энэ жилийн “Уимбльдон”, Лондонгийн наадам, “US OPEN”-д дараалан түрүүлээд буй АНУ-ын нэрт
теннисчин Серена Уильямс
өнжиж байгаа бол бусад шилдэгүүдийн хувьд Токиогийн тэмцээнд ирээд байна. Тодруулбал, дэлхийн манлай теннисчин Беларусын Виктория Азаренка, энэ жилийн
Францын нээлттэй тэмцээний аварга, Лондонгийн м
өнгөн медальт, тус тэмцээний 2005, 2009 оны аварга ОХУ-ын Мария
Шарапова
(2), өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Польшийн
Агнешка Радваньска
(3) нарын
шилдэг теннисчид б
үгд ирээд байна.

Тус тэмцээнд 42
настай,
өдгөө WTA-н 103-т чансаалагдаж буй Японы нэрт
теннисчин Кимико Датэ Крумо оролцох аж. 1994 онд
WTA-н чансааны дөрөв хүртэл дэвшиж байсан түүний хувьд Азийн тоглолтоос
алт
(Хиришимо), хүрэл (Гуанжу) хүртэж байжээ. Тэрбээр “Их дуулга”-д гурван удаа хагас
шигшээд шалгарахдаа 1994 оны “Австралийн нээлттэй тэмцээн”, 1995 оны “Францын
нээлттэй тэмцээн”, 1996 оны “Уимбльдон”-д оргил амжилтаа
үзүүлж байсан байна. Кимико Датэ
Крумо 1996 онд теннисний замналаа орхисон ч 2008 онд буцан ирж 2009 онд “
Hansol
Korea Openд түрүүлж байсан билээ. 

Дашрамшд дуулгахад, есдүгээр сарын 17-нд БНСУ-ын Сөүл хотноо эхэлсэн ""Hansol Korea Open" тэмцээний хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодроод байна. Тус тэмцээнийг тэргүүлэн тоглож буй Данийн Каролина Возняцки, ОХУ-ын теннисчин Екатарина Макарова нар шигшээд шалгарахын эрхийн төлөө оноолт таарчээ. Мөн нөгөө хэсгээс Эстони, АНУ-ын теннисчид шалгарсан байна. 2006 оноос эхлэн зохиогдож буй тус тэмцээний шагналын сан 500 мянган ам.долларт багтаж буй бөгөөд
ганцаарчилсан төрөлд тэргүүлсэн теннисчин 112 мянган ам.доллар хүртэж,
чансааны 280 оноо хүртэж аж. Тэмцээний аваргууд маргааш тодорно.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж