Хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурсан бэ?

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурсан бэ?

Нийслэлийн авто замын түгжрэлийг багасгах зорилгоор замын ачаалыг бууруулах цогц арга хэмжээг өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос ирэх аравдугаар сарын 25-ныг хүртэл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ журмын дагуу нийтийн тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зорчих, автомашины улсын дугаарын сүүлийн цифрээс хамааран хөдөлгөөнд оролцож эхэлсэн юм. Одоогоор нийслэлд нийт  307784 автомашин  бүртгэлтэй  байгаа ба  төгсгөлийн  орноор ангилвал:

1-ээр төгссөн 29931 автомашин буюу 9,7%
2-оор төгссөн 30088 автомашин буюу 9,7%
3-аар төгссөн 30182 автомашин буюу 9,8%
4-оор төгссөн 29979 автомашин буюу9,7%
5-аар төгссөн 30832 автомашин буюу 10%
6-аар төгссөн 30515 автомашин буюу 9,9%
7-оор төгссөн 30344 автомашин буюу 9,8%
8-аар төгссөн 32199 автомашин буюу 10,5%
9-өөр төгссөн 32113 автомашин буюу 10,4%
0-оор төгссөн 31543 автомашин буюу 10,2% байгаа ажээ. Үүнээс үндэслэн

Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар,
Даваа гаригт 19,6%
Мягмар гаригт 19,5%
Лхагва гаригт 20,3%
Пүрэв гаригт 20,1%
Баасан гаригт 20,2%-аар тус тус замын хөдөлгөөнд  оролцохгүй замын ачаалыг бууруулж байгаа юм байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж