Kanye West хайртынхаа төрсөн өдөрт 1 саяыг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2012.09.22-нд нийтлэгдсэн

Kanye West хайртынхаа төрсөн өдөрт 1 саяыг зарцуулна

Kanye West удахгүй 32 насны төрсөн өдөр нь болох гэж байгаа найз бүсгүй Kim Kardashian-ы өрсөн өдрийн арга хэмжээнд ойролцоогоор нэг сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ нь тэднийг хосууд болсноос хойш болж байгаа анхны төрсөн өдрийн баяр юм.

10 сарын 21-нд болох түүний төрсөн өдрөөр хосууд Turks and Caicos группийн Pine Cay хувийн арал руу явах бөгөөд 5 одтой зочид буудалд байрлах гэнэ.

Kanye West хайртдаа зориулан ягаан эрдэнийн чулуун бугуйвч, Channel-ийн даашинз, Prada-ийн цүнх зэргийг захиалаад байгаа ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж