“Ододтой бүжиглэе 2” ялагчаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

“Ододтой бүжиглэе 2” ялагчаа тодруулна

“TV5” телевизээс хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа “Ододтой бүжиглэе 2” шоуны ялагчид ирэх бямба гаригт тодрох нь ээ.

Тэд хаалтын тоглолтоо энэ сарын 29-нд “iLoft Function house”-д хийн үзэгчдийг доргиохоор зэхээд байгаа гэнэ. Энэ удаагийн тэмцээнд “Doz entertainment”-ын жүжигчин А.Мөнгөнзул, ОУХМ буудлагын спортын тамирчин Ц.Хонгорзул, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш, дуучин Нара, “Extacy” хамтлагийн дуучин Э.Хонгорзул, “Outlaw”-ын Чинзориг, “Sync”-ын Амраа, дуучин Соко нар энэ тайзнаа мэргэжлийн бүжигчидтэй энэ зэрэгцэн шилдэг 10 бүжгээр өрсөлдөхөөр цусгүй тулаанд мордсон юм.

Харин хэн нь шилдгийн шилдэг вэ гэдгийг тун удахгүй дэргэдээс нь мэдрэх нь ээ. Тэд энэ л үдэш тайзнаа бүжгийн гайхмшигийг мэдрүүлэхээр олон олон сюрприз бэлдээд байгаа гэнэ шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж