“Бангара” театрынхан СУИС-д хичээл заажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

“Бангара” театрынхан СУИС-д хичээл заажээ

Монголд анх удаа Австралийн бүжгийн “Бангара” театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдөр “Амин сүлд” тоглолтоо толилуулад буцсан билээ. Тэд энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа Монголын уралгийн зөвлөлийн урилгаар Улаанбаатар хотод цөөн хоног буудалсан юм. Австралийн 40 мянган жилийн тэртээгээс улбаатай уугуул үндэстний сүнслэг бүжгийг орчин үеийн бүжгийн хөдөлгөөнөөр баяжуулан соёлын өвийг түгээн дэлгэрүүлж яваа тэд Австралидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулсан авьяаслаг уран бүтээлчид юм. Эрч хүч, хурдыг ДБЭТ-ын тайзнаа эртний хөгжмийн хэмнэлтэй хослуулан хоёр өдөр монголын үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Соёл урлагийн их сургуулийн бүжгийн тэнхимийн оюутнуудад мастер класс сургалтыг явуулсан байна. Энэ үеэр тус сургуулийн зүгээс “Бангара” театрын уран бүтээлчдэд өөрсдийн үндэсний урлаг, өв соёл болсон бие, биелгээг морин хуурын аянд бүжиж сонирхуулсан байна.

Г.Даша



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж