Согтууруулах ундаа борлуулдаг газруудыг шалгав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Согтууруулах ундаа борлуулдаг газруудыг шалгав

Монгол Улсын Онцгой албан татварын хууль, Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан журам, зааврын хэрэгжилтийн байдалд  ТЕГ-ын дэд даргын Хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу  тус  газраас шалгалт  явуулсан байна. Шалгалтыг согтууруулах ундаа үйлдвэрлэдэг, импортолдог, борлуулдаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд хийжээ. Шалгалтаар онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй, тэмдэггүй, хүчингүй тэмдэгтэй, нийлүүлэгчийн орлого, зарлагын болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэрэг анхан шатны баримтгүйгээр борлуулж байсан 69 нэр төрлийн, 0.005-3 литрийн савалгаатай, онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй 1027, тэмдэггүй 932, хүчингүй тэмдэгтэй 531, нийт 2490 шил буюу 15 сая 826 мянган төгрөгийн согтууруулах ундаа хурааж, онцгой албан татварын тэмдэггүй, хуурамч, хүчингүй тэмдэгтэй согтууруулах ундаа борлуулж байсан зөрчилд Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу захиргааны хариуцлага ногдуулсан байна.

                                                                                                                                             Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж