Туркийн Элчин сайд Говьсүмбэр аймагт айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Туркийн Элчин сайд Говьсүмбэр аймагт айлчлав

БНТУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асым Арар өнгөрөгч лхагва гаригт Говьсүмбэр аймагт албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Турк улсын “Айденир глобал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүч буюу салхин сэнсний төслийн үйл ажиллагаатай танилцаж, мөн Политехникийн коллежоор зочилж , орон нутгийн түүхийн дурсгалт газруудыг сонирхсон байна. Айлчлалын үеэр Говьсүмбэр аймагт Турк-Монголын хамтарсан сургууль байгуулах орон нутгийн удирдлагуудын саналыг  нааштайгаар дэмжсэн аж.  Мөн хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, архилогийн чиглэлээр хөгжүүлэх талаар санал солилцжээ.

                                                                                                                                            Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж