Байгаль орчинд нөлөөлөл багатай зуух нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Байгаль орчинд нөлөөлөл багатай зуух нийлүүлнэ

Хүйтний улирал ирж буй энэ үед агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай өвөлжих нөхцөл байдлыг хангахын тулд байгаль орчинд нөлөөлөл багатай зуух нийлүүлж эхлэх гэж байна.

Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдэд бүрэн шаталттай “Дөл” зуухыг борлуулах ажлын нээлт маргааш 15.00 цагт болох ажээ.

Нээлтэд Агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны удирдлагууд оролцох бөгөөд энэ нь яармагийн зургадугаар хорооны 189 дүгээр цэцэрлэгийн гаднах талбайд болох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж