Ургацын баяраар хүнсний ногоо хямдарлаа

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Ургацын баяраар хүнсний ногоо хямдарлаа

Завхан аймгийн Сонгино суманд “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ. Энэ үеэр газар тариалан эрхлэгч “Эх Эв Эе” хоршоо өөрийн нутагтаа ургадаг цайны төрөл бүрийн ургамалаар нунтаг, хийцтэй цай, мөн сонгино хөмүүл таанаар хоол амтлагч зэрэг бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэн худалдаанд гаргажээ. Тус хоршооны “Нутгийн хишиг” нэртэй бүтээгдэхүүнүүд нь хайрцаг, хаяг шошгоороо хэнд ч гологдохооргүй  мөн  амт чанар сайтай экологийн  цэвэр бүтээгдэхүүн байдаг аж. Мөн “Бүст Бунт” хоршоо олон төрлийн нарийн ногоо, төмс хүнсний ногоо тариалан өндөр ургац авч нарийн ногоогоор олон төрлийн даршилсан савласан бүтээгдэхүүн хийж, үйлдвэрлэлийн хаяг шошго нааж худалджээ. Иргэн Б.Цэндсүрэн, Б.Даваа, Ш.Ганбаатар, Д.Нарангэрэл, Ц.Батбаяр нарын олон иргэн хувиараа төмс хүнсний ногоо тариалан газрын үр шимийг  хүртэж  үзэсгэлэн  худалдаанд амжилттай оролцжээ. Энэ үеэр хүнсний ногооны үнэ зах зээлийн үнээс даруй 500 төгрөгөөр хямд зарагдсан байна.

                                                                                                 /  Завхан  аймаг  /

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж