“Asustek” хулсан лэптоп танилцуулав

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

“Asustek” хулсан лэптоп танилцуулав

“Asustek Computer” компани Asus U-Bamboo болон NX/N/U серийн лэптопуудаа танилцууллаа.
Нэрнээсээ л ойлгогдох U-Bamboo серийн лэптопны гадаргуу, хүрээ гээд зарим эд ангийг хулсаар хийсэн бөгөөд 13,3, 14,1 болон 15,6 инчийн хувилбартай, Intel Core i5-45M процессор, NVidia GeForce 310M 1GB график карт, USB 3.0 оролтоор тоноглогджээ. Харин үнийн тухайд үзүүлэлт, хэмжээнээсээ хамаарч, 1288-1351 ам.долларын хооронд байх бөгөөд зургадугаар сарын дундуур худалдаалагдаж эхлэх гэнэ.
Харин NX90JQ лэптопны тухайд Intel Core i7-720QM процессортой, NVidia GeForce *334M* 1GB график карттай, 8GB DDR3 RAM-тай, 1TB HDD-тэй, USB 3.0, Sonic Master аудио технологийг нэвтрүүлсэн бөгөөд үнийн хувьд 2680 ам.доллараас эхлэх аж.
Мөн тус компанийн танилцуулсан N53Jh серийн лэптоп нь 15,6 инчийн дэлгэцтэй бол U35 нь 13,3 инч, U45 нь 14,4 инчийн хэмжээтэй юм байна. Эдгээр лэптоп нь 1200 ам.долларын үнээр ирэх сараас эхлэн худалдаалагдах гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж