Нэг ч машиныг журамласангүй

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Нэг ч машиныг журамласангүй

УИХ-аас замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт бүхий Жолоочийн хариуцлагын хуулийг  өнгөрсөн оны аравдугаар сард баталсан. Энэхүү хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Харин энэ сарын 1-нээс хариуцлагын даатгалдаа хамрагдаагүй жолоочийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140400 төгрөгөөр торгож, машиныг нь журамлаж эхэлнэ гэж анхааруулж байсан билээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, цагдаагийн хошууч C.Энхбатаас тодрууллаа.

-Даатгалд хамрагдаагүй жолоочдыг торгож  машиныг нь шууд л журамлана гэсэн. Хоёр өдрийн туршид хэдэн жолоочийг журамлаад байна? 

-Замын цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хяналт тавьж байгаа. Өнөөдрийн /өчигдрийн/  байдлаар даатгалд хамрагдаагүй нэг ч жолоочийг илрүүлээгүй байна гэсэн мэдээ ирсэн. Манай жолооч нар их ухамсартай болсон нь илт ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, даатгалдаа сайн хамрагдсан байна.

-Тухайн жолооч даатгалаа төлөөгүй бол шууд 140 мянгаар торгох уу?

-Энэхүү торгууль иргэд, жолооч нарын хувьд чангадсан мэт санагдаж магадгүй. Гэхдээ жолооч нар өөрсдийгөө эрсдлээс хамгаалж байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс торгууль төлж, журамлуулахаасаа өмнө машинаа түр жолоодохгүй байж байгаад л даатгалаа төлчих ёстой юм. Хэрэв тухайн жолооч даатгалд хамрагдаагүй л бол шууд 140400 төгрөгөөр торгож, машиныг нь журамлах болно. Даатгалаа хийлгэсэн цагтаа л журмын хашаанаас машинаа гарган авч болно гэсэн үг.

Энэ дашрамд та даатгалд хамрагдсанаар зам тээврийн осол гаргасан тохиолдолд ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг буюу 10 сая хүртэлх хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой болно гэдгийг дахин сануулья. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр даатгалд хамрагдах ёстой бөгөөд C,D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах юм байна. Хэрэв гэр бүлийнхэн дундаа ганц машинтай бол тэрхүү машины дугаар дээр гэр бүлийн гишүүн жолооч нар даатгалд хамрагдаж болох юм байна. Даатгалын нөхөн төлбөр болон хураамж нь жолоочийн ангиллаас хамаарч өөрчлөгдөх юм байна. Тодруулбал,

 

Тээврийн хэрэгслийн ангилал

Нэг удаагийн төлбөрийн дээд хэмжээ

Даатгалын суурь хураамж

1

“А” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая төгрөг хүртэл

12500

2

“В” ангиллын тээврийн хэрэгсэл

5 сая төгрөг хүртэл

33000

3

“С” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая төгрөг хүртэл

42500

4

“Д” ангиллын тээврийн хэрэгсэл

10 сая төгрөг хүртэл

53000

5

“Механизм ангиллын тээврийн
хэрэгсэл”

5 сая төгрөг хүртэл

12500

6

Мэргэшсэн болон С,Д ангиллын
жолоочийн даатгалын суурь хураамжийн хэмжээ

 

33000

Хаана даатгуулах вэ?

Санхүүгийн зохицуулах хорооноос албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй даатгалын компаниудыг тогтоож өгчээ. Жолооч нар дараахи даатгалын компаниудаас сонголтоо хийж даатгуулах боломжтой. Үүнд,

 

Даатгалын компанийн нэрс

Хаяг, байршил

Харилцах утас

1

Мөнх даатгал

СБД, 8-р хороо, бага тойруу
49,8-ийн 603 тоот

321851, 331332

2

Номин даатгал

ЧД, Энхтайваны өргөн чөлөө, УИД-ийн 6 давхар

330023

99090679

3

Миг даатгал

ЧД, Энхтайваны өргөн чөлөө Миг
даатгал компаныбайр

330130

330131

4

 Соёмбо даатгал

СБД, Олимпийн гудамж, Гранд оффис,
2 тоот

77220707

77115555

5

Ард даатгал

СБД, Сүхбаатарын талбай-2, Сентрал
таур, 505

77200088

368376

6

Монгол даатгал

СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн
чөлөө, 13, “Монгол даатгал” ХХК-ийн байр

320524

70170000

7

Моннис даатгал

СБД, 12 хороо, нарны зам 13,
Нисссан төв 2 давхарт

70117106

 

8

Тэнгэр даатгал

СБД 8-р хороо “City
center
ийн байр 11 давхар

312234

9

Бодь даатгал

ЧД, 15/160 Сүхбаатарын талбай,
Бодь цамхаг 400 тоот

70110280

3234444

10

Монре даатгал

СБД бага тойруу, 37Б,
“Монреимпекс” ХХК-ийн байр

70090000

11

Улаанбаатар хотын даатгал

СБД, 2-р хороо, Тээвэрчдийн
гудамж, Жигүүр гранд, оффис центр 401 тоот

70119827

55253399

12

Практикал даатгал

ЧД, 1-р хороо, Энхтайваны өргөн
чөлөө-4,
Express цамхаг
9 давхарт

331525

312131

13

Гэр даатгал

ЧД-ийн 1-р хороо Энхтайваны өргөн
чөлөө Аризона төвийн 64 тоот

70139090

14

Мандал даатгал

СБД Сөүлийн гудамж, 7/1 Мандал
оффис

70107007 70117017

15

Ганзам даатгал

БГД 2-р хороо Сөүлийн гудамж 45,
“Одод” цогцолбор 3-201

242667 242634

Зам тээврийн осол гаргасан бол жолооч та,

Осол гаргасан даруйдаа Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогч болон даатгалын компанидаа  мэдэгдэх хэрэгтэй.  Мөн Цагдаагийн байгууллагад хандан даатгалын баталгааг шалгуулах ёстой юм байна. Эцэст нь даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөх шаардлагатай.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж