Индонезид хоёр сая гаруй хүн ажил хаяжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Индонезид хоёр сая гаруй хүн ажил хаяжээ

Индонезийн нийслэл Жакарта хотод өчигдөр Үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан бүх нийтийн нэг өдрийн ажил хаялтад 700 компани, 80 үйлдвэр, албан байгууллагын хоёр сая гаруй ажилчин оролцож, жагссан байна. Тус улсын Үйлдвэрчний эвлэлээс ажилчдын цалин хөдөлмөрийг нэмэгдүүлэх асуудлаар жагсаал зохион байгуулж, ажилчдын хөдөлмөрийн гэрээг эсэргүүцсэн байна. Мөн Засгийн газраас ажилчдын хөдөлмөрийн гэрээг дахин нягталж, өгөхийг шаарджээ.
Индонезийн Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард үйлдвэрчний эвлэлийн гомдлын дагуу тус  улсын үйлдвэр, байгууллагуудын ажилчидтай байгуулж буй хөдөлмөрийн гэрээг шалгаж үзээд үндсэн хуулийн бус, ажилчдын эрхийг зөрчсөн байна гэж үзэж байжээ. Харин уг жагсаалын үеэр мөргөлдөөн гарахаас сэргийлэн Индонезийн 15 мянга орчим цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж