Энхийг сахиулагчдыг шагналаа

Хуучирсан мэдээ: 2012.10.04-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдыг шагналаа

Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн  Цэргийн хамгаалалтын ротын VI, нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээ, сургалтын бүлгийн IV ээлжийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр салбарын удирдлагууд төрийн одон медаль гардуулж, шагнажээ. 

Энхийг сахиулагч цэрэг дайчдын гавьяа зүтгэлийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Цэргийн хүндэт медаль”-иар цэргийн багийн захирагч дэд хурандаа П.Ариунбат, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахлах механик, сургагч ахлагч С.Гэрэлт-Од, “Энхийн төлөө медаль”-иар Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ажиллагааны ахлах офицер, ахмад Д.Гантулга, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн дарга, ахлах дэслэгч Д.Хадхүү нарын 69 цэргийн алба хаагчийг шагнасан байна.  Мөн Батлан хамгаалах сайдын тушаалаар  Дайчин алдар I медаль”-иар Зэвсэгт хүчний 356 дугаар ангийн сургагч ахлагч А.Долгор, “Дайчин алдар II медаль ”-иар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн ахмад Б.Бат-эрдэнэ, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн сургагч ахлагч Н.Энхбаатар нарын 11 цэргийн алба хаагчийг,  “Дайчин алдар –III медаль”-иар 15, “Эх орны төлөө- II медаль”-иар 3, “Эх орны төлөө-III медаль”-иар 32 цэргийн алба хаагчдыг шагнасан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж