Араб ертөнцөд “Таж Махал” сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Араб ертөнцөд “Таж Махал” сүндэрлэнэ

Дэлхийд алдартай Энэтхэгийн Таж Махал Араб ертөнцөд сүндэрлэх гэж байна. Шинэ цагийн жуулчдыг соронзон мэт татах болсон Дубайд Таж Махалын гол сүмээс даруй дөрөв дахин том цогцолбор байгуулах аж. Энэ нь дэлхий дээрх хамгийн гайхалтай хуримын харш болох гэнэ.

Өдгөөгөөс 360 жилийн тэртээ Могул гүрний эзэн хаан Шах Жахан үзэсгэлэнт хатандаа зориулан босгосон түүхт Таж Махалын хуулбар нь Таж Араб нэртэй байх бөгөөд 2014 онд анхны зочноо хүлээн авах ажээ. Нэг тэрбум гаруй ам.долларт төсөвлөгдсөн Таж Арабын эргэн тойронд ногоон байгууламж байх бөгөөд архитектор, зураг төслийн хувьд дэндүү гайхалтай байна гэдгийг бүтээгчид нь онцолжээ. Таж Арабыг тэд “Хайрын шинэ хот” ч хэмээн тодотгож байна.

Таж Араб цогцолборт 300 гаруй өрөөтэй таван одтой зочид буудал байрлана. Мөн дотроо холбогдсон долоон тусдаа барилга байх ба хоёр нь тусгай үйлчилгээ бүхий орон сууцнууд байх ажээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж