“Ододтой бүжиглэе-3”-т хэн оролцох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

“Ододтой бүжиглэе-3”-т хэн оролцох вэ?

“ТВ5” телевизээс зохион байгуулдаг “Ододтой бүжиглэе” шоуны хоёр дахь удаагийн шалгаруулалт өндөрлөж, тамирчин бүсгүй ялагчаар тодорсон нь саяхан. Тэгвэл “Ододтой бүжиглэе-3” шоуг аравдугаар сарын 30-наас эхлэн үзэгчдэд хүргэхээр телевизийн уран бүтээлчид бэлтгэлдээ гарчээ. Тэгвэл, соёл урлаг, спортын салбарын найман оролцогч нэг сарын турш бүжгийн спортын арван төрлөөр өрсөлдөх шоуны ээлжит оролцогчид хэн байх вэ? Хэдийгээр уран бүтээлчдийн зүгээс оролцогчдын нэрийг нууцалж байгаа ч УДБЭТ-ын гоцлооч Ө.Уянга, УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “Anemone” хамтлагийн дуучин Жанна буюу Б.Баяржаргал, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ, “Овжин охид” киноны Сампилын дүрээр хоногшсон “Маск” продакшны жүжигчин Б.Ганзориг, “Азийн модель” агентлагийн захирал, мисс Ч.Содтуяа, дуучин П.Идэржавхлан нарт санал тавьсан тухай хэвлэлүүд хэдийнэ мэдээлж эхэлжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж