АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн бүсгүйн хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын иргэнийг буудаж хөнөөсөн бүсгүйн хэрэг юу болов?

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Америкийн зарим эх сурвалжуудаас тодруулга авахаар болсон байна. Тэрхүү тодруулгын хариу албан ёсоор ирсний дараа түүний хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болох гэнэ. Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан байсан юм.

Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч эмэгтэй нь Жон Мартин Кийнийг “Хамтарч бизнес хийе” хэмээн Монголд авчирсныхаа маргааш буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжинболдогийн ойролцоо аваачиж хөнөөн, цогцсыг нь нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлсэн юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж