Moody’s “MMC”-гийн үнэлгээг сөрөг болгов

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Moody’s “MMC”-гийн үнэлгээг сөрөг болгов

“MMC” буюу “Энержи Ресурс” компани сөрөг үнэлгээ авсан нь өрийн дарамт болон ашиг орлого нь суларсантай холбоотой юм.

Компани зээл олгогчдоос татгалзсан хариу сонсч байгаа ч санхүүгийн жилийн эцсээр одоогоос ч илүү татгалзсан хариу авна гэж Мүүдийс үзжээ. Түүнчлэн “MMC”-ийн тохируулсан өр буюу тохируулсан “EBITDA” нь ирэх жилээс жилийн дундаж хүртэл 4Х-ээс дээш хэвээр үлдэх төлөвтэй гэжээ /тохируулсан өр буюу EBITDA  гэдэг нь хүү, татвар, гарз ашиаг зэрэг эдийн засгийн үзүүлэлт тооцохоос өмнөх нийт орлогыг хэлж байна/. Мүүдийсийн таамагласнаар ММС-ийн нийт орлого дээрх хугацаанд В1 үнэлгээний хэмжээнд хүрэхгүй байх.

MMC-ийн энэ оны эхний хагас жилийн олборлолт борлуулалт төсөөлснөөс харьцангуй бага байжээ. Коксжих нүүрсний үнэ зургадугаар сараас эхлэн 20 хувиар унасан ба ойрын хугацаанд ч сул хэвээр байх төлөвтэй байна. Мөн бүтээгдэхүүний коксын төвшин нүүрсний үнэ, борлуулалт хоёрт дарамт нэмж байна.  Компани өнгөрсөн онд 7,1 сая тонн нүүрс экспортод гаргасан. Мөн өнгөрсөн онд баруун Наран уурхай худалдаж авч бас энэ хоёр сард бүтээгдхүүн гаргаж эхэлсэн юм. News.mn “Энержи Ресурс”-ээс энэ жилийн экспортын хэмжээний дүнг тодруулж асуух гэсэн боловч татгалзлаа. 

ММС энэ онд Баруун Наран уурхайгаас Ухаахудаг хүртэлх зам тавих ажлаа дуусгах, усны хангамжын төсөл болон нүүрс угаах үйлдвэрийн гуравдах модулийг гүйцээх зэрэгт 170 сая ам.доллар зарж байгаа нь өр үүсгэнэ гэж Moody"s үзсэн байна. Мөн цаашдаа ч коксын үнэ бага байх үеэр төмөр замын угсралтын ажлаа ажил эхлүүлбэл компанийн санхүүгийн чадавхийг буурч, өр нэмэгдэж бас 2009 онд анх төсөвлөсөн 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг давж гарэх эрсдэлтэй гэж бичжээ.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж