Хагас шигшээ тоглолтууд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.19-нд нийтлэгдсэн

Хагас шигшээ тоглолтууд эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй сагсан бөмбөгийн залуучуудын улсын аваргын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Аравдугаар сарын 15-нд эхэлсэн тус тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй найман багийн 330 гаруй тамирчин өрсөлдөж буй юм. Тэмцээнд Дорноговь, Увс, Эрдэнэт, Архангай, Багануур зэрэг хөдөө, орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч залуус оролцож байна. Хагас шигшээ тоглолтууд өнөөдрөөс Спортын төв ордонд эхэлж, 21-нд тэмцээний аваргууд тодрох юм.

Энэ жилийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “I CHUK” компани ивээн тэтгэж байгаа ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж