Болливудын домогт найруулагч таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.22-нд нийтлэгдсэн

Болливудын домогт найруулагч таалал төгсчээ

Болливудын кино найруулагч, продюссер Яш Чопра 80 насандаа  халуун хумхаа өвчнөөр Мумбайн Lilavati эмнэлэгт таалал төгсчээ. Яш Чопра нь кино урлагийн амжилтын гараагаа ахынхаа “Yash Raj Films”-ээс эхлүүлж, Болливудын нийт 40 гаруй киног продюсерлож, 12-ыг нь өөрөө найруулсан байна. Түүний найруулсан Болливуд төдийгүй дэлхий дахины үзэгчдийн таашаалд нийцсэн олон шилдэг кино байдгаас “King of Romance” бүтээл нь  томоохон кино наадмуудаас нэжгээд шагнал хүртсэн юм.

Яш Чопра алдарт жүжигчин Амитабх Баччан, Шахрух Хан зэрэг дэлхийд танигдсан оддыг амжилтад хүрэхэд ихээхэн тусламж үзүүлсэн гол хүн аж. Түүний Энэтхэгийн кино урлагт оруулсан хувь нэмрийн талаар Ерөнхий сайд Манмохан Сингх тайлбарлахдаа “Яш Чопра бол Энэтхэг киноны бэлэг тэмдэг” гэжээ. Мөн Тэрээр “Яш Чопра нь Болливудад төдийгүй, дэлхийн олон орны үзэгчдийн дахин, дахин үзэх дуртай шилдэг кинонуудаараа бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.” гэсэн байна. Яш Чопра нь өнгөрсөн сард болсон төрсөн өдрөөрөө “Ирэх сард нээлтээ хийх “Jab Tak Hai (Till I am Alive)” кино нь миний найруулсан сүүлчийн кино байх болно” хэмээн мэдэгдэж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж