Миранда Керр Африкт амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.23-нд нийтлэгдсэн

Миранда Керр Африкт амарчээ

“Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхрийнхөө хамт  Африкийн ширэнгэн ойгоор аялж байгаа тухайгаа “Twitter” хуудсаараа өчигдөр  фэнүүддээ мэдээлжээ.

Миранда  энэ удаа Африкийн зэрлэг ан амьтан, гол мөрөн, үзэсгэлэнт байгальд алжаалаа тайлахыг илүүд үзсэн бололтой. Тэрээр ийнхүү аяллын үеэрх байгалийн үзэсгэлэнт төрх, сонин хачны талаарх сонирхолтой зурагнуудаа ойр дотны найзууддаа болон фэнүүддээ хүргэхээр шийдэж  “Twitter” хуудсанд тавьжээ.

Хэзээд ч өөрийн донж маягийг илэрхийлсэн хувцасны чамин сонголт хийдэг тэрээр аяллынхаа үеэр цагаан бүрх малгай, Channel-ийн нүдний шилээр гангарсан аж. Олны анхаарлыг татсан адал явдлаар дүүрэн энэхүү аялалдаа нөхөр Орландо болон Флай хүүгийнхээ хамт явж байгаа бөгөөд тэд долоо хоногийн сүүлээр Австралийг зорих гэнэ.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж