Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.40 цагт эхэллээ. Гишүүдийн ирц бүрдэж 71 гишүүнээс 38 нь суудлаа эзэлжээ. Түрүүчийн долоо хоногийн пүрэв, баасан гаригийн тасарсан хуралдааныг өнөөдөр нөхөж хийнэ гэлээ. Маргааш үдээс өмнө зарим байнгын хороо хуралдаж, төсвийн хэлэлцүүлгийг хийх юм байна. Үдээс хойш нэгдсэн хуралдаантайг УИХ-ын дарга хэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг болон нэлээд олон хуулийн төсөл хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын дарга танилцууллаа.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж