Цэцийн дарга ХБНГУ-д айлчлав

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга ХБНГУ-д айлчлав

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн урилгаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа ХБНГУ-д ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгчид тус улсын хууль зүйн салбарын эрдэмтэдтэй “Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаа түүний эрх зүйн зохицуулалт”  сэдвээр семинар зохион байгуулсан байна.

“Үндсэн хуулийн шүүхийн дарга бол төрийн тэргүүн болон парламентын даргатай адил зиндаатай байдаг”. ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч ноён А.Фоскулегийн хэлсэн энэ үг нь тус улсад Үндсэн хуулийн шүүх ямар эрх, үүрэгтэйг нотлохын хамт хүлээх  хариуцлага, гаргаж буй шийдвэрийн үнэ цэнийг илэрхийлж байна гэлтэй.

Тэрээр энэ ишлэлээ ХБНГУ-д  ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авах үеэр онцлон хэлжээ.Энэ ажил хэргийн уулзалт болон айлчлалын хүрээнд болсон бусад олон уулзалт, арга хэмжээний үеэр тус улсын Үндсэн хуулийн шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлахын зэрэгцээ хоёр улсын Үндсэн хуулийн шүүхийн байгууллагуудын  цаашдын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх асуудалд ихээхэн анхаарал хандуулсан байна. Айлчлалын үеэр манай төлөөлөгчид Холбооны болон зарим муж улсын Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай нарийвчлан судалж танилцжээ. Мөн ХБНГУ-ын Ханнс –Зайделийн сангийн тэргүүн Ханнс Цэетмаертай хийсэн уулзалтын үеэр хоёр байгууллагын цаашдын харилцааны чиглэл, төлвийн талаар санал солилцож улмаар зарим асуудлаар хамтран ажиллахаар тодорхой тохиролцоонд хүрсэн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж