“Спортлог Улаанбаатар” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

“Спортлог Улаанбаатар” өдөрлөг боллоо

“Спортлог Улаанбаатар” арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээ нь 11.00 цагт эхэлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын залуучуудын холбоо, Дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, эрүүл мэндийн байгууллагууд, биеийн тамирын их, дээд сургуулиуд, бялдаржуулах төвүүдийн төлөөллөөс оролцсон юм. Өдөрлөгөөр өсвөр үеийнхэн олс таталт, уртын харайлт, сагсан бөмбөг гэх зэрэг спортын төрлүүдээр хурд, хүч, авхаалж самбаагаа өрсөлдсөн юм. Шилдгүүдэд олимпын аваргууд баяр хүргэж, шагнал гардууллаа. Энэ нь өвсөр үе, залуучуудад биеийн тамир спортыг сурталчлах, амьдралд идэвхтэй болгох сайн талтай арга хэмжээ болохыг албаныхан онцолсон юм.

У.БОЛОР



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж