Өрхийн төсөв хэлэлцээгүйг санаарай

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Өрхийн төсөв хэлэлцээгүйг санаарай

News.mn  сайтад ирүүлсэн уншигчдын саналаас хүргэж байна.

Зочин:

-Дохиолж буй хямралын сүүдэр Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэдгээс болгоомжилж сууна. Ямар төсөв Сангийн яамнынхан зохиосон нь ирэх өдрүүдэд намрын чуулганаас илүү тодорхой болно. УИХ-ын гишүүдийн цөөнгүй хэсэг шинээр “төсөвчин” болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний олонх төсөв батлах, түүнийг унших, ойлгох, үр дүнг авч хэлэлцэх “анхны хичээлдээ” сууж байгаа нь энэ. Мэдээж шинэхэн гишүүдэд тоон дунд төөрөх, будилах, эс ойлгох гээд багагүй бэрхшээл гарна. Түүнээсээ ч суралцан, дараа дараагийн төсвийн хэлэлцүүлэгт тоогоор ярьж, тооноос тоог олох арга барилд гарших нь лавтай. Гэхдээ өрхийн төсвөө бус улсын төсвөө хэлэлцэж байгаа гэдэгт л хамаг учир бий.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж