Ч.Баттуулын хэрэгт АНУ-аас даалгавар иржээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэрэгт АНУ-аас даалгавар иржээ

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Түүний хэрэгт АНУ-аас нэмж тодруулах зүйл байгаа учраас Нийслэлийн прокурорын газраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас хэрэгтэй 14 хоногийн дотор танилцаад, шүүх рүү шилжүүлэхээр болжээ.
  
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд талийгаач Жон Мартин Кийнийг Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.

Түүнтэй хамт түүний найз залуу, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.

Б.ЧИМЭГ
Эх сурвалж:
http://www.24tsag.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж