Нийслэлийн тугийг мандууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн тугийг мандууллаа

Нийслэлийн 373 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэ хүрээнд хотын удирдлагууд болон иргэд ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулсаар байгаа билээ. Өнөөдөр 10.45 цагт Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуураар нийслэлчүүдээ цэнгүүллээ. Мөн 11.30 цагт нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа Төв талбайд боллоо. Уг хүндэтгэлийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүдээс болон хотын удирдлагууд оролцсон юм.

12.00 цагт Соёлын төв өргөөнд Нийслэлийн ойд зориулсан Хүүхдийн найрал дууны наадам болох бөгөөд энэ үеэр анх удаа 1300 хүүхэд найрал дуу дуулах юм байна.
15.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “А” зааланд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуулын тэргүүний ажилтнууд болон иргэдэд шагнал гардуулахаар болсон байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж