Эштон Катчер аав болно

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Эштон Катчер аав болно

Холливуудын нэрт жүжигчдийн нэг Эштон Катчер хуучин эхнэр Дэми Мураас салсны дараа хэвлэлийн бай болсон ч удалгүй жүжигчин Мила Кунистай  шинэ хайрын романсаа дэлгэсэн талаар тэрээр олон нийтэд  өөрөө мэдэгдсэн  билээ. Түүнчлэн хосууд удахгүй хүүхэдтэй болно гэсэн цуурхал дэгдээд байсан ч тэд энэ талаар тодорхой мэдээлэл хийгээгүй байсан юм.

Харин өдгөө 34 настай Эштон, 29 настай Мила нар хүүхэдтэй  болох цуу яриа үнэн гэдэг нь батлагджээ. Учир нь өчигдөр хосууд хамт явж байх үеэр спорт хувцас төдийлөн өмсдөггүй Мила  пүүз нимгэн путфолк өмссөний дээр гэдэс нь томорсон байсан нь олны анхаарлыг ихээхэн татжээ.

Эштон Дэми Мураас салсан ч өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркт болсон нэгэн арга хэмжээний үеэр олны нүдэн дээр  Милаг үнссэнээс  хойш тэдний харилцаа улам бүр дотноссоныг эх сурвалжууд онцолжээ. Өмнө нь Дэми Муртай гэрлэж байсан Эштон аав болж амжаагүй байсан юм.

Э.АНХТУЯА


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж