”Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

”Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг тэмдэглэж байна

World Savings Day буюу “Дэлхийн хадгаламжийн өдөр”-ийг 1924 оны 10-р сарын 31-нээс эхлэн дэлхий улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. 1950-аад оноос хойш хөгжингүй болон хөгжиж буй орнуудад жил бүрийн 10-р сарын сүүлийн 7 хоногийн турш банк санхүүгийн байгууллагууд уламжлалт баяр болгон тэмдэглэдэг болсон байна.

Энэхүү  баяраар хадгаламжийн ач холбогдол, эдийн засагт оруулж буй үр өгөөж, давуу талыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр тайлбарлаж, 10-р сарын 31-ний өдөр банк санхүүгийн байгууллагууд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг байна. Монгол улсад ХасБанк анх удаа энэ өдрийг эх орныхоо өнцөг, булан бүрт ажиллаж, амьдарч буй харилцагчдынхаа хамт тэмдэглэн өнгөрүүлж байна.

  • ХасБанк нь орон даяар үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй салбар, тооцооны төв, нэгжээрээ дамжуулан харилцагчиддаа зориулан чанартай, найдвартай санхүүгийн үйлчилгээг хүргэсээр ирсэн тэргүүлэгч банкуудын нэг юм.
  • Бид Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн Эх орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах эрхэм зорилгынхоо хүрээнд Монгол улсын иргэдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл, болон хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагааг амжилттай хүргэсээр байна.
  • Үүний нэг илрэл нь Хуримтлалтай Монголын төлөө уриатай ХасЛотто аян бөгөөд 3,120 азтай хадгаламж эзэмшигчдээ баярлуулаад байна. Түүнчлэн хүүхэд багачуудыг бага наснаас нь хуримтлалтай болж, мөнгөө зөв зохистой зарцуулахад нь тусалж 30,000 гаруй хүүхдэд санхүүгийн боловсролыг олгох үйлсийг орон даяар түгээн дэлгэрүүлж байна.
  • Хуримтлал нь хүн бүрт байх зайлшгүй шаардлагатай санхүүгийн хэрэглээ юм. Энэхүү санхүүгийн хэрэглээг бий болгохын тулд иргэд, харилцагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн Дэлхийн хадгаламжийн өдрийг тохиолдуулан 10-р сарын 31-нд хадгаламж нээсэн хүн бүрт урамшуулалтай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаадаа баяртай байна.
  • Иргэн та өөрийн ирээдүйдээ санаа тавьж хуримтлал үүсгэн Дэлхийн хадгаламжийн өдрийг бидэнтэй хамт тэмдэглэн өнгөрүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Хадгаламжаа нээлгэж тав тухтай үйлчилгээ, урамшууллыг авахын сацуу  Хуримтлалтай Монголын төлөө уриатай ХасЛотоо аяндаа нэгдээрэй.
Зөв Банк ХасБанк

Та http://onlinesavings.xacbank.mn/ дарж онлайнаар хадгаламж нээх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж