“Монгол сонгодог”-ийг цувралаар танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

“Монгол сонгодог”-ийг цувралаар танилцуулна

“Монгол сонгодог” тоглолт тун удахгүй эгшиглэх нь. Тэрхүү тоглолтыг Оросын нэрт хөгж­мийн зохиолч М.И.Глин­кийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар үзэгчдэд толилуулахаар зэхээд байгаа юм. Гэхдээ ганцхан удаагийн тоглолт бус. Тэрээр Монголын сонгодог бүтээлийг цувралаар тайзнаа амилуулахаар төсөл эхлүүлжээ. Төслийн нээлт болгож, Монголын нэрт хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархлын тоглолтоо энэ сарын 30-нд Тусгаар тогтнолын ордонд хийх гэж байна. “Монгол сонгодог” төслийн зорилго нь дэлхийн энтэй Монголын сонгодог уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулах, тэр гайхалтай дэлхийн хэмжээний бүтээлүүдийг монголчуудад үзүүлж мэдрүүлэхэд оршиж буй. 

“Монгол сонгодог”-ийг Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдхүүнээрээ оролцон эгшиглүүлэх ба урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон уран бүтээлчид болох УДБЭТ-ын гоцлол дуучин, Ардын жүжигчин А.Долгор, “Voice group”-ийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Отгонжаргал, УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэгргүүний ажилтан Ө.Уянга, нар оролцох нь ээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж