”Барса”, ”Реал” ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

”Барса”, ”Реал” ээлжит хожлоо авлаа

Испаний ла лигийн 10-р тойрогт Барсэлона болон Реал Мадрид нар ээлжит
ялалтаа төвөггүйхэн авлаа. Барсэлона талбай дээрээ Сэлта клубийг хүлээн
авч 3:1-р буулган авжээ. Талбайн эздээс гоолуудыг Адриана, Вийяа болон
Альба оруулсан. Ийнхүү тэд 10 тоглолтноос 9 хожиж 1 тэнцсэн гэсэн
үзүүлэлттэй 28 оноотой ла лигийг тэргүүлж байна.

Харин тэдний заналт өрсөлдөгч Реал Мадрид талбай дээрээ Зарагозаг 4:0-н
харьцаатай хожлоо. Реал Мадридаас Марсэло, Хэдира болон Коентрао нар нь
бэртэлтэй, Алонзо торгуулын улмаас оролцох боломжгүй учраас Эссьен болон
Модрич төвийн шугаман дээр цуг гарсан байлаа. Эхний үед Г.Игуайн болон
Ди Мариа нарын гоолоор тэргүүлсэн бол дараагийн хагасын 89 дэхь минутад
М.Эссьен, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Модрич нар гоолдож багийнхаа
төлөө анхны гоолоо оруулцгаалаа. Тус ялалт дасгалжуулагч Ж.Моуриньогын
хувьд Реал Мадрид дахь 100 дахь ялалт нь байсан бөгөөд тэд 20 оноотой
хүснэгтийн 3-рт бичигдэж байна.

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж