Хятад нүүрсний импорт өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.07-нд нийтлэгдсэн

Хятад нүүрсний импорт өсчээ

Хятадад нүүрсийг хилийн чанадаас худалдан авах явдал энэ жил огцом өссөн гэж  хятадын нүүрс тээвэрлэгч компаниудын холбооны цахим хуудас www.coalworld.net-д бичсэн байна.

Гаалийн мэдээллээс харахад Хятад энэ оны эхний найман сард 185 сая тонн нүүрс гаднаас импортлосон нь 2011 оны импортоос бараг хоёр дахин их буюу 46,3 хувиар өсжээ. 

Эдийн засгийн өсөлт нүүрсний эрэлтэд өссөн юм шиг харагдаж байгаа ч хятадын дотоодын нүүрс нийлүүлэгчдэд ашигтай байсангүй алдагдалд оруулах болжээ.

Хятадын дотоодын нүүрсний зах зээлд эрэлт буурч, үнэ унаж, өртөг нь нэмэгдэж улмаар худалдан авалт эрс багасч компаниуд санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо мэдэгджээ.

Чинхуандао хэмээх нүүрсний арилжааны хамгийн том далайн боомтод наймдугаар сард тонн нүүрс 635 юань байснаас есдүгээр сард 625 юань болжээ. Энэ бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар буурсан үнэ ч гэсэн үнийн уналтыг ашиглаж их хэмжээний нүүрс худалдаж авсан бололтой. 
 
Өнгөрсөн найман сард нүүрсний импорт 0,7 хувиар унасан нь энэ оны эхний үнийн уналт болсон байна.

Хятадын эдийн засгийн өсөлт царцаж эхэлсэнээр эрчим хүчний нүүрс нийлүүлэгч, металлургын болон химийн үйлдвэржилт эрчимтэй унах болсон юм.

Гэхдээ Хятадын эдийн засагт 4-р улиралд тогтворжих найдвар харагдаж байгаагийн ачаар эрчим хүчний хэрэглээ өмнөх жилээс 4-6 хувиар өснө гэж Хятадын Эрчим хүчний хорооноос мэдэгдсэн байна. 

Энэ жил эрчим хүчний зарцуулалт цагт 4,94 триллион килловатт болж өмнөх жилээс таван хувиар өснө гэж үзэж байгаа юм байна.

Нүүрсний нийлүүлэлт хангалттай байгаа болохоор эрчим хүчний эрэлт нэмэгдсэн ч санаа зовох явдалгүй гэж үзэж байгаа юм байна. 

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж