Обамад зориулсан хундаганы үг

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Обамад зориулсан хундаганы үг

Дэлхийн энгээр сэтгэдэг монголчууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн амьсгаа даран хүлээж, анализ хийж өнжив. Сонгуулийн дүн гарсан өчигдөр зарим нь Обамагийнхаа ялалтыг тэмдэглэж, Ромнигийн өмнөөс гуниглав.

Өдөр нь бол АНУ-ын сонгуулиас болж бишгүй хөөрхөн улстөржилт болж, зарим нь талцан хэрэлдэж, санал тоологч автомат машин алдаа гаргасан тухай мэдээлэл гарангуут Тооллогын машин будилаантай нь тодорхой. Одоо саналыг нь гараар тоол” гэж интернэтээр эндээс горимын санал дэвшүүлж амжив. Ер нь л манай монголчууд эндээсээ интернэтээр АНУ-ын ерөнхийлөгчийн их хэргийг удирдан залж өнжлөө. Саналын дүн гарангуут “Угаасаа ингэнэ гэж би мэдээд байсан юм аа. Обамаа чи шүү, амжилт”  гэсэн сэтгэгдэл хөвөрч байв. Өмнөх сонгуулийнх нь үеэр ч монголчууд чин сэтгэлээсээ дэмжсэний хүчинд АНУ анх удаагаа хар арьстан ерөнхийлөгчтэй болсон “түүхтэй”. Тэр үед монголчууд интернэтээр “Обама би чамайг дэмжиж байгаа шүү, битгий сандраарай. Обама чамд амжилт хүсье” гэж эгээ л найз нөхөд, хамаатан садандаа үг дайж байгаа мэт сэтгэгдэл илгээж байв. Тэр ч хүчээр Обама “ялсан” байх. Бүр өөрөө монгол орчуулагч суулгаж байгаад сэтгэгдлүүдийг маань уншсан ч юм болов уу.

Харин энэ удаад манай news.mn-ийн уншигчид  ийм сэтгэгдэл үлдээжээ. 

-Ромни энэ сонгуулийг шударга бус боллоо гэж үзээд, хамгийн шудрага шүүхтэй оронд хандах болж байгаа юм байна. Монголд их найдлага тавьж байгаа сурагтай. Учир нь төлбөр ахиухан хийвэл Ромнигийн талд нааштай шийдвэр гаргаж өгнө гэсэн мэдэгдлийг манай шинэчилсэн Засгийн газар өгөөд байгаа сурагтай.

-Америкчууд аа, та нар, зөв сонголт хийлээ, яг америкчууд шиг… Обамад баяр хүргэе.

-АНУ дэлхийн том орон,сонгуулиа ямар их соёлтой явуулж чаддаг,өрсөлдөгчид нь ч гэсэн асуудалд их ухаалаг ханддаг зэрэг олон олон зүйлийг харлаа. Манайхан бол өдийд ингэж нийтээрээ баярлах байтугай нохой гахайдаа хүрч, улаан хэрүүл зарга заальхай болж байгаа даа. Манай дүнхүүнүүд үүнийг хардаг бол уу, эднээс суралцмаар юм.

-Обама чи, бусад нь ч ялгаагүй, сеонистуудын утсан хүүхэлдэйнүүд шүү дээ.

-Обама хар арьстай,  царай муутай туранхай ч гэсэн цаанаа л эр хүн шиг харагдаад байдгийн. Kkkkkkkkkkkkkkk

-Bravo Obama. Монголчуудад ээлтэй бодлого явуулаарай. Найдаж байгаа шүү.

Ийм захиасууд интернетээр дүүрэн. Ингэхэд нээрээ Обама минь сайн хичээгээрэй, монголчууд бид чамайг чадлаараа л дэмжиж байж ерөнхийлөгч болгосон шүү.

А.АНУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж