Нелсон Манделагийн жолооч цагааджээ

Хуучирсан мэдээ: 2012.11.08-нд нийтлэгдсэн

Нелсон Манделагийн жолооч цагааджээ

Өмнөд Африкийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны хар арьст ерөнхийлөгч, Нобелийн энхтайвны шагналтан Нелсон Манделагийн зээ охин Зенани Мандела өнгөрсөн 2010 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээний өмнөх тоглолтоос гэр рүүгээ буцах замдаа автомашины осолд орж нас барсан хэрэг гарсан билээ. Зенани Мандела Соуэто хотод болсон тоглолтоос буцаж явсан бөгөөд түүний сууж явсан автомашин замын хаалт мөргөснөөс болж осолдсон юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор 13 настай Зенани Манделаг зөөж явсан жолооч Сизве Манказанаг согтуугаар болон болгоомжгүйгээр жолоо барьсан, ослыг санаатайгаар зохион байгуулсан гэхчлэн буруутгаж байв. Харин өчигдөр Сизве Манказанагийн өмгөөлөгч Өмнөд Африкийн шүүхээс түүнд тохоод байсан бүх хэргийг хүчингүй болгож, цагаатгасан болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. Түүнчлэн шүүхээс дээрх ослыг золгүй явдал байсан гэж үзжээ. Зенани Мандела нь Нелсон Манделагийн есөн зээнцэрийн нэг бөгөөд түүний ээж Зинзи дээрх ослоос хойш НҮБ-ын автозамын аюулгүй байдлыг хангах кампанит ажилд идэвхийлэн оролцох болжээ. Өмнөд Африк нь автозамын аюулгүй байдлаас шалтгаалсан автын ослоор дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг ба тус улсад жилд дунджаар автын ослоос болж 42 хүн нас бардаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж