АТГ-ын удирдлагууд ОУ-ын хуралд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

АТГ-ын удирдлагууд ОУ-ын хуралд оролцож байна

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд, тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг нар Авлигын эсрэг олон улсын хуралдаанд оролцож байна. Хурлыг Бразилийн нийслэл Бразилия хотноо энэ сарын 7-11-ний өдрүүдэд олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас зохион байгуулж буй гэнэ.

Тус хуралд олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд, судлаач эрдэмтэд, нийгмийн бүхий л давхаргын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж санал бодлоо солилцдог аж.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж